Бидний тухайТавтай морилно уу!

Манай компани нь 2010 оноос эхлэн халаалтын системийн чиглэлээр солонгосын FELIX цомпанийн EXCEL брендийг 100% эх хувиар нь дагалдах зүйлүүдийн хамт эх орондоо нэвтрүүлж олон айл өрх албан байгуулагуудад хүргэж нийлүүлж байгаадаа сэтгэл хангалуун байна. Сүүлийн үед хурдацтай хөгжиж дэлхий даяар тархаж буй эрчим хүчээр дэмжигдэх халаалтын цогц шийдлүүдийг манай компани нь үйлдвэрлэгч болох солонгосын FELIX компаниас албан ёсны эрхтэйгээр шаардлагатай давхаргад хүргэж байгаа ба үйлдвэрлэгч компанийн хөгжил дэвшилтээс үүдэн цаашид ч улам боловсронгуй халаалтын системүүдээр та бүхнийг хангах итгэл дүүрэн ажиллаж байна.

Манай FELIX компанийн бүтээгдэхүүн нь Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн харьяа Барилгын Эрчим Хүч Хэмнэлтийн Төвийн дүгнэлт, ЭМЯ-ны харьяа НЭМХ-ийн хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй тухай дүгнэлт, Гамшиг Судлалын Хүрээлэнгийн Галын лабораторийн галын аюлгүй байдлын дүгнэлт, Монгол Улсын Мэргэжлийн Хяналтын Газрын "Дулааны Эрчим хүчний дүрэм"-н холбогдох заалтуудын шаардлагыг бүрэн хангасан тул цахилгаан халаалтын зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн дүгнэлтүүдээр бүрэн баталгаажсан бөгөөд өнгөрсөн хугацаанд манай компани нь Улаанбаатар хотын 9 дүүрэг, ДАРХАН, ЭРДЭНЭТ, ТӨВ, АРХАНГАЙ, ӨВӨРХАНГАЙ, БАЯНХОНГОР, ЗАВХАН, БАЯН ӨЛГИЙ, ХОВД, БУЛГАН, СЭЛЭНГЭ, СҮХБААТАР, ХЭНТИЙ, ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ, ДОРНОГОВЬ зэрэг аймгуудын хэрэглэгчдэд сурталчилгааны болон хэрэглээний зориулалтаар бүтээгдэхүүнээ нийлүүлсэн бөгөөд бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ, чанарын шаардлагын хувьд хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авч байгаа нь Төр Засгийн зүгээс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах олон талт өргөн хүрээтэй ажилд багагүй хувь нэмэр оруулж байгааг харуулж байгаа юм.

Солонгосын шалны халаалтын системийг Монголдоо нэвтрүүлснээр түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзаж, улмаар агаарын бохирдол, утаанаас үүдэлтэй өвчин эмгэг, цахилгааны зардал, үнс нурам, хог хаягдал багасч иргэдийн амьдрах орчинд нааштайгаар харагдхуйц өөрчлөлт орно гэдэгт найдаж байна.
Бид бүхэнтэй хамт байж бидний үйл ажиллагааг ямагт дэмжиж байдаг хэрэглэгч та бүхэндээ баярлахын ялдамд цаашдын ажил хөдөлмөр, сурлагад тань өндөр амжилт хүсэн ерөөж байна.

Хүндэтгэсэн: ЭНХ ОЧ эксэл

 

 

 

Sportbook gbetting.co.uk/sport free bets and sign-up bonuses.

Бид үргэлж шинийг эрэлхийлж,

Солонгосын олон жилийн түүхтэй найдвартайг халаалтыг санал болгоно.

Танилцья